“COOK SHOW-2026” ур чадварын тэмцээн амжилттай зохион байгууллаа
2026-05-09
ШУТИС ХХҮДС – ийн Хүнсний инженерчлэл тэнхимийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи хөтөлбөрийн оюутнуудын онолын мэдлэгийг ур чадвар болгох, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх уламжлалт “Cook show 2026” тэмцээн энэ жилд 32 дахь удаагаа 2026 оны 05-р сарын 09-нд зохион байгуулагдлаа.

Энэхүү оюутнуудын ур чадварын тэмцээнийг ХҮҮТ хөтөлбөрийн 3-р курын оюутнууд болон багш С.Сэржмядаг, Г.Долгорсүрэн, Докторант М.Алтаншагай нарын хамт удирдан зохион байгууллаа.
Тэмцээнд Хүнсний инженерчлэлийн тэнхимийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний
технологи хөтөлбөрийн 3 баг, ШУТИС-ийн харьяа Улаанбаатар, Хөвсгөлийн Политехник коллежийн 2 баг, нийт 1-4-р курсийн 49 оюутан 5 баг бүрдүүлж, амжилттай оролцлоо.

2025-2026 оны хичээлийн жилийн 32 дахь удаагийн “Cook show 2026” тэмцээний онцлог
нь:





ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ, ОНЦЛОГ:
ШАГНАЛ: Багуудаас тэмцээний нийлбэр оноогоор:
1– р байрын мөнгөн шагнал, шилжин явах цомыг 3-р курсын оюутан Ө.Тэмүүлэн ахлагчтай “LFC” баг,
2 -р байрын шагналыг 3-р курсын оюутан Д.Мандухай ахлагчтай “AURUM” баг
3 -р байрын шагналыг Хөвсгөл Политехник коллежийн Л.Лхагвадорж ахлагчтай “ХӨХ ТАЙГА” баг тус тус шалгарсан болно.
Номинацийн төрөлд:
Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.