ХҮТИТ-ийн “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт” хөтөлбөрийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Хувцас инженерчлэл-2025" өдөрлөг 2025 оны 11 сарын 29-ны өдөр ШУТИС-ын 8-р байранд зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд ХҮТИТ-ын тэнхмийн эрхлэгч М.Баяр, хөтөлбөрийн дэд профессор Д.Буяндэргэр хувцас үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, мэргэжлийн онцлог, тэнхмийн үйл ажиллагаа бүтэц бүрэлдэхүүний танилцуулга хийв. Хөтөлбөрөөр суралцаж байгаа оюутнууд шинээр элсэн орсон оюутнуудтайгаа танилцаж мөн мэрэгжлийн ур чадвараараа уралдах бэсрэг уралдаан зохион байгуулж таван багт хуваагдаж хоорондоо өрсөлдлөө. Уралдааныг шүүхээр урилгаар хувцас үйлдвэрлэлийн салбартаа амжилттай ажиллаж байгаа хувцас дизайны төгсөгч Д.Пүрэвжаргал /"Ивээл" ХХК-д зохион бүтээгч дизайнер/, Б.Оюунгэрэл / "Говь" ХК-д зохион бүтээгч программист/ нар ажиллав.
Төгсгөлд нь анги тус бүр хөнжөөнд тоглоом тоглож дурсамж бүтээлээ.




Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.