ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Хүнсний инженерчлэлийн тэнхимээс 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “Инженерийн ёс зүй ба хүнс үйлдвэрлэлийн чиг хандлага” сэдэвт семинар зохион байгуулав. Энэхүү семинарт “АПУ Дэйри ХХК”-ийн Үйлдвэрлэл, үйл ажиллагааны захирал Ц.Сайнбаяр оролцож, Хүнсний үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж, Хүнс үйлдвэрлэлийн технологи, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний технологи хөтөлбөрийн 40 орчим оюутан, тэнхимийн профессор, багш нартай инженерийн ёс зүй, өнөөгийн хүнсний салбарын чиг хандлага, инженерүүд хэрхэн хүнсний аюулгүй байдал, хэрэглэгчийн эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмэр оруулах, энэ салбарт ажиллах боловсон хүчинд ямар төрлийн ур чадвар, мэдлэг шаардлагатай талаар санал бодлоо солилцож, илтгэл тавив.
Түүнчлэн “АПУ Дэйри ХХК”-ийн удахгүй ашиглалтад орох шинэ үйлдвэрийн танилцуулга хийж, нэн шаардлагатай Хүнсний үйлдвэрлэлийн машин тоног төхөөрөмж, Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлийн төгсөгчдийг тухайн үйлдвэрт ажиллахыг санал болгов.


Сургалт амжилттай зохион байгууллаа.
“Нэхмэлийн үйлдвэрийн технологи”хөтөлбөрийн магистр оюутнууд Киотогийн Олон улсын зуны сургалтын шилдэг илтгэгчид боллоо.
ХХҮДС-ийн багш, судлаачид Япон улсын сургуулиудад зэргийн бус сургалтанд амжилттай хамрагдлаа
Европын холбооны 101129094-ERASMUS-EDU-2023-CBHE дугаартай “Монгол дахь насан туршийн боловсрол; Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOHS)” төслийн хаалтын хурал зохион байгуулагдав.
Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургууль ийн оюутнуудын цалинтай дадлагажих хөтөлбөр эхэллээ.