ШУТИС-иас Монгол улсын шинжлэх ухааны ажилтын өдрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “2IP” арга хэмжээ 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдана.
Тус арга хэмжээ нь багш, судлаачдынхаа өнгөрсөн хичээлийн жилд зохион бүтээсэн шинэ технологи, судалгааны үр дүнг нийгэм, олон нийтэд, аж үйлдвэр-бизнесийн байгууллагуудад танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлдэг цогц арга хэмжээ юм.
“2IP-2026” арга хэмжээ нь доорх төрлөөр шилдэг багш, судлаачдаа шалгаруулж “Research Excellence” медалион гардуулж, мөнгөн урамшуулал олгоно.
Зохион байгуулалт: Олон улсад хэвлүүлсэн өгүүлэл (Paper)-ийг 2025 оноор тооцож, мэдээллийн сангийн бүртгэлд үндэслэн танилцуулах бол, Idea-Invention, Patent төрөлд бүтээлээ бүртгүүлсэн багш судлаачдын дунд “Pitch Event” зохион байгуулж шилдэг бүтээлүүдээ шалгаруулна.
Idea-Invention, Patent төрөлд оролцох бүтээлийн бүртгэлийг 2026 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн дотор https://forms.cloud.microsoft/r/EcXLtAjhhM холбоосоор бүртгэнэ.

“2IP-2026” удирдамж энд дарж үзэх
Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл шалгаруулах “2IP-2026” арга хэмжээ зохион байгуулагдана
ШУТИС-ИЙН ОЮУТАН ЯПОН УЛСЫН НИЙГАТА ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН СОЛИЛЦООГООР СУРАЛЦАХ БОЛОМЖ
Оюутан залуус та бүхнийг 2027 оны хаврын улиралд БНСУ-ын Данкүк их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт суралцахыг урьж байна.
ШУТИС-ийн дараах хөтөлбөрүүдэд хосолсон /цахим, танхим/, танхимын (эчнээ), хосолсон /цахим, танхим/-гарагийн хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг элсүүлэн суралцуулна.
ШУТИС-ийн санхүүжилттэй төсөл сонгон шалгаруулна.