ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦЛОО
Биотехнологи, шим судлалын тэнхимийн эрхлэгч, шинжлэх ухааны доктор, дэд профессор С.Дэлгэрмаа, тус тэнхимийн дэд профессор, доктор, дэд профессор Х.Мөнхзаяа нар 2026 оны 07-р сарын 6-9-ны өдрүүдэд “Байкальский международный технологический форум-2026” оролцож, уридсан илтгэл хэлэлцүүлсэн болно.
Энэхүү форумыг Бурят улсын Дорнод Сибирийн технологи ба удирдлагын их сургуулийн санаачлагаар хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус форумд их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллага, бизнесийн байгуулллага, залуу судлаачид зэрэг нийт гадаад дотоодын 10 гаруй газрын 600 төлөөлөгчид оролцож, дөрвөн хоногийн турш үр дүнтэй ажилласан болно.
Тус форум дээр Биотехнологи, шим судлалын тэнхимийн эрхлэгч С.Дэлгэрмаа нь нээлтэн дээр нь уригдсан илтгэл, дэд профессор Х.Мөнхзаяа нь ханын илтгэл хэлэлцүүлж, ШУТИС болон ХХҮДС-ийн эрдэмтэн судлаачдын талаар, судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээ хэлэлцүүлж, сонирхсон асуултанд хариулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн болно.
Цаашид хоёр их сургуулийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, зочин профессор урих, оюутан солилцоог өргөжүүлэх тал дээр анхаарч ажиллахаар тохиролцов.


ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦЛОО
СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ БОЛОН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛИЙН ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ
“АРГА БИЛЭГ” КЛУБЫН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЭЧИЛСЭН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ОЮУТНЫ IB КЛУБЫН ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТ
“АРГА БИЛЭГ” БОЛОН “IB” КЛУБҮҮД ХАМТРАН ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ АЯЛАЛ, САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА