ШУТИС-ийн ҮТС-ийн Шим тэжээл судлалын төвөөс (ШТСТ) зохион байгуулдаг “Эмчилгээний хоолзүйчээр мэргэшүүлэх 8 дахь удаагийн хөтөлбөрийн хаалтын үйл ажилллагаа, “Хоолзүй тэжээхүй ухаан”-ы мэргэжил сурталчилах өдөрлөгийн арга хэмжээ 2016 оны 12 дугаарын сарын 17-ны өдөр Биотехнологи шим судлалын салбартай хамтран амжилттай зохион байгууллаа.Энэхүү арга хэмжээнд ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Пүрэвжав, тэргүүлэх профессор Г.Энхтайван, ахлах багш, доктор Ц.Сонинхишиг, Харвардын их сургуулийн Шим тэжээлийн тэнхимийн докторант ноён Sabri Bromage , ШТСТөвийн зөвлөх Ким Сон Ми, захирал Н.Сугар, судлааачид мөн хоолзүй тэжээхүй ухааны ангийн 1-4 курсын нийт 53 оюутан болон эцэг эхийн төлөөлөл, хоолзүйчээр ажиллаж байгаа төгсөгчдийн төлөөлөлүүд хүрэлцэн ирж туршлага сэтгэгдэлээ хуваалцсан юм.

Мөн “Эмчилгээний хоолзүйчээр мэргэшүүлэх хөтөлбөр”-ийг амжилттай төгсөж сертификатаа гардаж авсан нийт төгсөгчддөө халуун баяр хүргэж цаашдын хүн ардын төлөө хийх их үйлсэд нь томоос том амжилтыг хүсэн ерөөе.

Тус өдөрлөг арга хэмжээнд ШТСТөвийн захирал Н.Сугар “Хоолзүйч мэргэжлийн хөгжил, чиг хандлага” сэдвээр илтгэж тавьж, Эмчилгээний хоолзүйчийн мэргэшүүлэх хөтөлбөрийн төгсөгчдийн төлөөлөлүүд хоолзүйч мэргэжил миний нүдээр, миний оруулах хувь нэмэр сэдэвт танилцуулгыг ирсэн зочдод танилцуулсан юм. Мөн 3,4-р курсын оюутнууддаа өөрсдийн бэлдсэн мэндчилгээг дэвшүүлж өдөрлөгийн үйл ажиллагааг улам чимж өгсөнд талархал илэрхийлье.Мэргэжил сурталчлах өдөрлөгөөр дамжуулан нийт оюутнууд мэргэжлийнхээ талаар илүү их мэдээлэл авч, улам сайн суралцаж чадвартай боловсон хүчин болохын төлөө хичээнэ гэдэгт найдаж байна.

ШИМ ТЭЖЭЭЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН
D’Art "ШИЛДЭГ КЛУБ" –ээр шалгарлаа
“Арга билэг” клубын зохион байгуулсан “БИД ХҮНСНИЙ ЭМЧ” үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ХХҮДС-ИЙН БШС ТЭНХИМИЙН “ХҮНСНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ”БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН АХИЦ ДЭВШЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЛЭЭ
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам,ШУТИС-ийн “Соёлын сар” аяны хүрээнд ХХҮДС-ийн Дизайны тэнхимийн, График дизайны D-Art клубийн "Монгол бахархал” сэдэвт постер дизайны уралдаан зохион байгууллаа
ШУТИС ХХҮДС-ийн Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн “Зөв зохистой хооллолт” Клубын ШУТИС-ийн оюутны 3 дотуур байранд хийсэн өглөөний хоолны сургалтын тайлан