Чихрийн шижин эрт илрүүлж, урьдчилан сэргийлэх боломжтой өвчин боловч 2026 оны байдлаар дэлхий даяар насанд хүрэгчдийн 9 хүн тутмын 1 буюу 589 сая хүн шинээр оношлогджээ.
Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийг энэ жил “Early action diabetes: Диабетийн эсрэг эрт үеийн арга хэмжээ” уриан дор тэмдэглэж байна.


Тус үйл ажиллагаанд ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч, ажилтнууд, Биотехнологи, шим судлалын тэнхимийн багш, оюутнууд, Улаан загалмай оюутны клуб, “Цахиур төмөр” ХХК хамтран оролцлоо. Арга хэмжээнд 70 гаруй хүн хамрагдаж, дараах үйлчилгээг авлаа. Үүнд:
Тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд өнгөрсөн жил чихрийн шижингийн эрсдэлтэй гарсан багш, ажилтнуудын цусны сахар энэ жил буурч, эерэг үр дүнд хүрсэн нь тогтоогдлоо. Цаашид Эрүүл мэндийн төв чихрийн шижингийн эрсдэл илэрсэн багш, ажилтныг хяналтдаа авч, зөвлөн туслах үйлчилгээг тасралтгүй үзүүлэх болно.

Үйл ажиллагааг жил бүр хамтран зохион байгуулдаг байгууллага, багш, оюутнууддаа талархал илэрхийлье.
ШУТИС, Эрүүл мэндийн төв
ХХҮДС-ийн Биотехнологи, шим судлалын тэнхим
“ДЭЛХИЙН ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ӨДӨР” ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Интерьер дизайн мэргэжлийн аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээн амжилттай болов.
Хүнсний үйлдвэрүүдтэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
“MONT-AE” төслийн хүрээнд “Судалгаанаас хөгжилд: Файшин, технологи, боловсрол–үйлдвэрлэл” семинар, төгсөгчдийн уулзалт зохион байгуулагдлаа
ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР АЛТАНЦЭЦЭГ, АКАДЕМИЧ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ СЭРЭЭТЭРИЙН БАТМӨНХ НАРЫН ТУУРВИСАН “CLOTHING SYSTEMS ENGINEERING FOR COLD ENVIRONMENTS” МОНОГРАФИ НЭЭЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА