ШУТИС-ийн Оюутны соёл, үйлчилгээний алба, БШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнгийн Дээд боловсрол болон мэргэжлийн боловсролын судалгааны сектор, БуХС-ийн багш нарын “Алтангадас” клуб, MSDI-Pro HR аутсорсинг консалтинг компанитай хамтран 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улиралд төгсөх курсийн оюутнуудад зориулан “Ажил эрхлэлтэд чиглүүлэх” цуврал сургалт, нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар ажиллаж байна.
Сургалт 2022 оны 10 дугаар сарын 12 ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 14-н хүртэл долоо хоног бүрийн лхагва гарагт 16:30 цагт танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулагдана.
Танхимаар зохион байгуулах үед: Хичээлийн I байр “Хурлын танхим”-д явагдана. Цахим сургалтыг фэйс группээр хүргэх болно.
Сургалтанд бүрэн хамрагдсан оюутнуудад батламж олгоно.
Анхны сургалт 2022 оны 12 нд 16:30 цагт хичээлийн I байр “Хурлын танхим”-д явагдана.
Төгсөх оюутнууд та бүхнийг идэвхтэй хамрагдахыг хүсье.



ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ "БИДНИЙ ОРОЛЦОО" УРАЛДААН
Хүнсний инженерчлэлийн тэнхимийн ХҮҮТ хөтөлбөрийн уламжлалт "Cook show 2026" оюутнуудын мэргэжлийн тэмцээн 2026 оны 05-р сарын 09нд болно.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн тэнхимийн эрхлэгчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зар
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ САНТАЙ ХАМТАРСАН ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
“Биотехнологи бидний амьдралд – 2026” цахим бүтээлийн уралдаан зохион байгуулна.