ШУТИС-ийн ҮТС-ийн “LEATHUB” төвийн европын холбооны санхүүжилтээр
хэрэгжүүлж байгаа “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд
аюулгүй байдал (3L4MOSH)“ төслийн хүрээнд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний 9 нэр
төрлийн 40 ширхэг багаж, компьютерийн лабораторийн зайн сургалтын төхөөрөмжүүд
орж ирлээ.Уг орчны үнэлгээний багажнуудын ашиглалтын талаар“Флоу процесс”
компаний зохион байгуулсан сургалтанд хөнгөн үйлдвэрлэлийн технологи
инженерчлэлийн тэнхимийн ХАБЭА-н хичээл ордог багш нар хамрагдаж цаашид сургалт,
судалгаанд ашиглах боломж нээгдэж батламжуудаа 2025 оны 1-р сарын 17-ны өдөр гардан
авлаа.Сургалт дараах багажнуудын ашиглалтын талаар зохион байгуулагдсан бөгөөд бид
цаашид багажнуудын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэх болно
Гэрлийн урсгал хэмжигч
Дууны түвшний хэмжигч
Механик тоног төхөөрөмжийн ердийн чичиргээг хэмжих цахилгаан хурдатгал
бүхий дижитал чичиргээ хэмжигч
Агаарын шалгагч (температур/чийгшил/CO2/VOC
Нарийвчилсан дууны хэмжигч
Хэт ягаан туяаны цацраг хэмжигч
Гар болон бүх биеийн мэдрэгч бүхий хүний чичиргээ хэмжигч
Нүүрстөрөгчийн давхар ислийн концентраци, нүүрстөрөгчийн дутуу ислийн
хэмжилтийн тоолуур
Агаар дахь тоосонцорын тоолуур



ХХҮДС-ийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж, шилдгүүдээ тодрууллаа
“Lifelong Learning for Mongolia; Occupational Health & Safety” нэртэй, 101129094 дугаартай Монгол нэрээр “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төсөл
“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025”
БИОТЕХНОЛОГИ, ШИМ СУДЛАЛЫН ТЭНХИМЭЭС СУРГУУЛИЙН АНГИ, ТАНХИМ, ЛАБОРАТОРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭГ ХИЙЛЭЭ
ӨРӨӨНИЙ ЗАСВАР, ТОХИЖИЛТ ХИЙЛЭЭ