Европын холбооны санхүүжилттэй ERASMUS+ Дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх “NUTRIHubs4NCDs” төсөл хэрэгжиж эхэллээ
Nyamaa-Odser

Европын холбооны дээд боловсролыг дэмжих  ERASMUS-ийн санхүүжилттэй “Монгол болон Бутан улсуудад шим тэжээлээр дамжуулан халдварт бус өвчинтэй (ХБӨ) бууруулах орчин үеийн шим тэжээлийн төвүүдийг байгуулах Nutrihubs4ncds төслийн албан ёсны нээлтийн уулзалт Грек улсын Афин хотод амжилттай зохион байгуулагдлаа.

 

Уулзалтын үеэр төслийн гол үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар танилцуулав. Мөн төслийн гишүүдийн гүйцэтгэх үүрэг, хийх ажлууд, хугацааны талаар санал солилцов.

Төслийн уулзалтад ХХҮДС-ийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн профессор М.Пүрэвжав, ахлах багш Ц.Зууннаст, LeatHub төвийн захирал Л.Удвал нар оролцлоо.

 

Төслийн хүрээнд NutriHub төв байгуулах, мэргэжлийн багш нарыг чадавхжуулах, оюутан солилцооны хөтөлбөр, Хоол зүй, шим судлалын сургалтын хөтөлбөрийг сайжруулах, олон нийтэд төслийг түгээн дэлгэрүүлэх багц ажлуудыг гүйцэтгэх болно.

Төслийг 5 орны 10 их сургууль, төрийн бус байгууллага болон судалгааны төвүүд хамтран хэрэгжүүлж байна.

Хамтрагчдийн танилцуулга:

Грек: University of Wets Attica, Cre Thi Dev NGO

Итали: Teramo University

Турк: Ege University

Монгол: ШУТИС, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль, АШУҮИС, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Аюулгүй Хөдөлмөрийн Үндэс ТББ

Бутан: Royal University, Khesar Gyalpo University, Center for Research

 

Мөн төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх веб сайт боловсруулж, олон нийтийн сүлжээний хуудас нээн ажиллуулж эхэллээ.

https://www.nutrihubs.com/index.html

https://www.instagram.com/nutrihubs4ncds/

https://www.facebook.com/nutrihubs4ncds/

 

 

ХХҮДС-Биотехнологи, Шим судлалын тэнхим